Sain Podcast

  • Author: Vários
  • Narrator: Vários
  • Publisher: Podcast
  • Duration: 33:48:02
  • More information

Informações:

Synopsis

????? ????????? ?? ?????? ???? ?????????? ???? ??????? ?????????. ??? ???? ???? ???????, ?????, ?????, ??? ???? ????? ????????, ???????, ????? ????????, ???????? ???????, ???? ?? ???????, ???????????, ????????? ?????? ?????. ???? ?????????? ???? ???? ????? ??? ???????????.

Episodes

  • Гадаад хэл сурсан сонирхолтой туршлагууд - 3

    23/07/2019 Duration: 41min

    Манай өнөөдрийн дугаарын зочноор БНХАУ-ын Хайнаны багшийн Их сургуульд Магистр хамгаалаад ирсэн, HSK - Хятад хэлний түвшин тогтоох шалгалтын 5-р түвшний оноотой сэтгүүлч Эрдэнэсолонго Хятад хэлийг хэрхэн сурсан туршилгаасаа бидэнтэй хуваалцлаа. Мөн сэтгүүлч олон нийтийн харилцааны зөвлөх Цээнээ, судлаач Чимгээ нар та бүхэнтай хамт байх болно. 

  • Гадаад хэл сурсан сонирхолтой туршлагууд - 2

    08/07/2019 Duration: 38min

    Хүн бүр гадаад хэлийг суралцах хүсэлтэй байдаг. Манай сайн подкаст сонсогчиддоо гадаад хэлийг амжилттай сурсан сонирхолтой туршлагаас та бүхэнтэй хуваалцаж байгаа билээ. Монцамэ агентлаг болон МУ-ын ЕТГ-ын Англи хэлний орчуулагч Амарсайхантай сэтгүүлч олон нийтийн харилцааны зөвлөх Цээнээ, судлаач Чимгээ нар үргэлжлүүлэн ярилцлаа. Англи, Орос, Солонгос хэлийг сурсан туршилгуудаас та бүхэн сонсоорой.

  • Гадаад хэл сурсан сонирхолтой туршлагууд - 1

    01/07/2019 Duration: 35min

    Хүн бүр харилцан адилгүй тул гадаад хэл суралцах, эзэмших чадвар ч тухай хүний онцлогоос хамаардаг. Гадаад хэлийг төрөлх хэл шигээ суралцах аргуудын талаар бодитой туршлага дээр үндэслэн та бүхэндээ хүргэхээр орчуулагч Амарсайхантай бид ярилцснаа хүргэж байна. 

  • Бусдад таалагдах чадвар

    25/06/2019 Duration: 33min

    Нөлөөлөгч" болохын тулд эзэмших ёстой 7 чанарын талаар цуврал дугааруудыг хүргэж байгаа билээ.  Өнөөдөр хамгийн сүүлийн дугаар болох "Бусдад таалагдах" чадварын талаар бид ярилцлаа. Бусдад таалагдана гэдгийг бид хүн бүрт тааруулж  харилцах гэж ойлгодог байсан байж магадгүй. Харин та яг байгаагаараа тэр чигээрээ хэрхэн бусдад таалагдаж болох талаар манай дугаараас сонсоорой.  Өнөөдрийн дугаараар АНУ-ын Нөлөөллийн Академид суралцан төгсөөд багшлах эрхийн шалталтаа өгч чиглүүлэгч багшийн албан ёсны гэрчилгээ авсан, Монголдоо төдийгүй Азидаа ганцад тооцогдох Э.Хонгороо багш, мөн сэтгүүлч олон нийтийн харилцааны зөвлөх Цээнээ, судлаач Чимгээ нар хамт ярилцах болно.

  • Хүсэл тэмүүлэл

    17/06/2019 Duration: 30min

    Нөлөөлөгч" болохын тулд эзэмших ёстой 7 чанарын талаар цуврал дугааруудыг хүргэж байгаа билээ.  "Хүсэл тэмүүлэл" чадварын талаар хүргэж байна. Хүсэл тэмүүлэлтэй хүн амжилтыг бүтээж амьдралаа аз жаргалтай болгож чаддаг. Хүн хүсэл тэмүүлэлтэй байхын тулд яах хэрэгтэй юм бол? АНУ-ын Нөлөөллийн Академид суралцан төгсөөд багшлах эрхийн шалталтаа өгч чиглүүлэгч багшийн албан ёсны гэрчилгээ авсан, Монголдоо төдийгүй Азидаа ганцад тооцогдох Э.Хонгороо багш, мөн сэтгүүлч олон нийтийн харилцааны зөвлөх Цээнээ, судлаач Чимгээ нар хамт ярилцах болно.

  • Итгэлцэл - Хэнд итгэж болох вэ? Хүний итгэлийг хэрхэн олох вэ?

    11/06/2019 Duration: 34min

    Нөлөөлөгч" болохын тулд эзэмших ёстой 7 чанарын талаар цуврал дугааруудыг хүргэж байгаа билээ. Өнөөдрийн дугаараар "Итгэлцэл" чадварын талаар хүргэж байна. Хэнд итгэж болох вэ? Хүний итгэлийг хэрхэн олох вэ?АНУ-ын Нөлөөллийн Академид суралцан төгсөөд багшлах эрхийн шалталтаа өгч чиглүүлэгч багшийн албан ёсны гэрчилгээ авсан, Монголдоо төдийгүй Азидаа ганцад тооцогдох Э.Хонгороо багш, мөн сэтгүүлч олон нийтийн харилцааны зөвлөх Цээнээ, судлаач Чимгээ нар хамт ярилцах болно.

  • Та бусдыг дэмжигч мөн үү?

    04/06/2019 Duration: 29min

    Бусдыг үнэлж, магтаж сайшааж, өөрийн мэдлэг чадвараа хуваалцаж чадах нь бусдыг дэмжих чадвар юм. Энэ нь бидэнд ямар ашигтай вэ?Манай сайн подкаст сонсогчид  та бүхэндээ бусдад "Нөлөөлөгч" болохын тулд эзэмших ёстой 7 чанарын талаар цуврал дугааруудыг хүргэж байгаа билээ. Энэ удаа "БУСДЫГ ДЭМЖИХ" чадварын талаар АНУ-ын Нөлөөллийн Академид суралцан төгсөөд багшлах эрхийн шалталтаа өгч чиглүүлэгч багшийн албан ёсны гэрчилгээ авсан, Монголдоо төдийгүй Азидаа ганцад тооцогдох Э.Хонгороо багш, мөн сэтгүүлч олон нийтийн харилцааны зөвлөх Цээнээ, судлаач Чимгээ нар хамт ярилцах болно.

  • Та зоригтой юу?

    30/05/2019 Duration: 32min

    Зоригтой хүн бусдад нөлөөлж чаддаг. Хэрхэн зоригтой болох вэ? Та айдастайгаа нүүр тулж чаддаг уу? Зоригтой болохын тулд яах хэрэгтэй вэ? Манай сайн подкаст сонсогчид  та бүхэндээ бусдад "Нөлөөлөгч" болохын тулд эзэмших ёстой 7 чанарын талаар цуврал дугааруудыг хүргэж байгаа билээ. Энэ удаа "ЗОРИГ" гэсэн чадварын талаар АНУ-ын Нөлөөллийн Академид суралцан төгсөөд багшлах эрхийн шалталтаа өгч чиглүүлэгч багшийн албан ёсны гэрчилгээ авсан, Монголдоо төдийгүй Азидаа ганцад тооцогдох Э.Хонгороо багш, мөн сэтгүүлч олон нийтийн харилцааны зөвлөх Цээнээ, судлаач Чимгээ нар хамт ярилцах болно.

  • Нөлөөлөл - Тууштай байдал яагаад чухал вэ?

    27/05/2019 Duration: 40min

    Тууштай хүн бусдад нөлөөлж амжилтанд хүрдэг. Зорилго мөрөөдөлтэй хүмүүс л тууштай байж чаддаг байна. Хэт олон зүйл рүү самгардах нь тууштай байдалд саад болох боломжтой... Үргэлжлүүлэн манай подкастаас сонсоно уу. Бидэнтэй АНУ-ын Нөлөөллийн Академид суралцан төгсөөд багшлах эрхийн шалталтаа өгч чиглүүлэгч багшийн албан ёсны гэрчилгээ авсан, Монголдоо төдийгүй Азидаа ганцад тооцогдох Хонгороо багш, сэтгүүлч олон нийтийн харилцааны зөвлөх Цээнээ, судлаач Чимгээ нар хамт байх болно.

  • Өөртөө итгэх чадвараа хэрхэн хөгжүүлэх вэ?

    20/05/2019 Duration: 24min

    Бусдад нөлөөлж чаддаг болохын тулд үндсэн 7 чадварыг бид хөгжүүлэх хэрэгтэй. Үүний эхний чадвар бол Өөртөө итгэх чадвар. Өнөөдөр бид энэ чадварын талаар ярилцлаа. Бидэнтэй АНУ-ын Нөлөөллийн Академид суралцан төгсөөд багшлах эрхийн шалталтаа өгч чиглүүлэгч багшийн албан ёсны гэрчилгээ авсан, Монголдоо төдийгүй Азидаа ганцад тооцогдох Хонгороо багш, сэтгүүлч олон нийтийн харилцааны зөвлөх Цээнээ, судлаач Чимгээ нар хамт байх болно.Хүмүүс өөртөө итгэлтэй байна гэдгийг буруугаар ойлгосон байдаг. Тэгвэл хэнийг өөртөө итгэлтэй хүн гэж хэлдэг юм бол? - Юу хийж байгаагаа мэддэг, алдаанаасаа айдаггүй, зорилго очих газраа мэддэг зэрэг чадвартай хүнийг хэлдэг. Яагаад бид өөртөө итгэх итгэлээ алдчихдаг юм бол? Энэ чадварыг сэргээж хөгжүүлэхийн тулд яах вэ? Бүтэлгүйтэл бидний өөртөө итгэх итгэлийг унтраадаг ч... үргэлжлэлийг та манай подкастаас хүлээн аваарай.

  • Та бусдад нөлөөлөгч мөн үү? Хэрхэн нөлөөлөгч болох вэ?

    15/05/2019 Duration: 28min

    Дэлхий дахинаа сүүлийн 3, 4 жилийн өмнөөс шинээр судлагдан гарч ирсэн INFLUENCE буюу НӨЛӨӨЛӨЛ хэмээх шинэ ойлголт, хувь хүний хөгжлийн цоо шинэ хандлага бөгөөд бидний ажил, амьдралд амжилт, дэвшлийг авч ирдэг болох нь олон туршлага дээр нотлогджээ. Өөрийгөө хөгжүүлэн бусдад "Нөлөөлөгч" болоход тань манай подкаст танд туслах зорилгоор  АНУ-ын Нөлөөллийн Академид суралцан төгсөөд багшлах эрхийн шалталтаа өгч чиглүүлэгч багшийн албан ёсны гэрчилгээ авсан, Монголдоо төдийгүй Азидаа ганцад тооцогдох Хонгороо багшийг урин 8 цуврал дугаарыг бэлтгэн хүргэхээр боллоо. Энэ удаагийн дугаараар НӨЛӨӨЛӨЛ гэж юуг хэлдэг талаар та бүхэндээ танилцуулах болно. 

  • Архины хамааралтай хүн гэж хэнийг хэлэх вэ?

    14/05/2019 Duration: 36min

    Архинаас хамааралтай буюу архичин байх нь тухайн хүний бие, сэтгэцийн эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг. Цаашлаад энэ нь нийгэмд аюултай өвчин юм. Тэгвэл ямар шинж тэмдгээр хүнийг архинаас хамааралтай хүн юм байна гэж оношилж болох, хүний архи уух зөвшөөрөгдсөн хэмжээ, эмчилгээний талаар  Анагаах Ухааны доктор, Сэтгэц судлаач, Сэтгэц-наркологийн эмч Дэмидмаатай олон нийтийн харилцааны зөвлөх Цээнээ болон судлаач Чимгээ нар ярилцлаа.

  • Сэтгэцийн гаралтай өвчлөлт гэж юу вэ? Хий юм харах сонсох зэрэг нь энэ төрлийн өвчин байх боломжтой...

    07/05/2019 Duration: 27min

    Сэтгэцийн талаарх ойлголт Монголчуудад маш хангалтгүй байдаг учир сэтгэцийн гаралтай өвчлөлтийг эрт оношилж чаддаггүй. Шар хадны галзуу гэж л мэдэхээс энэ төрлийн өвчлөлтийн талаар бид мэддэггүй байх нь. Бага насны муу дурсамжаас үүдэлтэй сэтгэцийг гаралтай өвчлөлт бий болох боломжтой. Тэр бүү хэл харшил, сахарын өвчний 90 гаран хувь нь сэтгэцийн гаралтай байдаг байна. Энэ талаар  Анагаах Ухааны доктор, Сэтгэц судлаач, Сэтгэц-наркологийн эмч Дэмидмаа бидэнд зөвлөлөө.

  • Жендер буюу хүйсийн эрх тэгш байдал Монголд ямар байгаа вэ?

    06/05/2019 Duration: 59min

     Жендерийн эрх тэгш байдлын  талаар сонирхолтой өнцгүүдийг гаргаж ирсэн бидний яриаг та бүхэн хүлээн авна уу. та бүхэнтэй Анагаах Ухааны доктор, Сэтгэц судлаач, Сэтгэц-наркологийн эмч Дэмидмаа, Монголын скаутын холбооны удирдах зөвлөлийн гишүүн Ариунчулуун, сэтгүүлч олон нийтийн харилцааны зөвлөх Цээнээ, судлаач Чимэгээ нар хамт байх болно.

  • Хавар, ядаргаа, стрессээс хэрхэн урдчилан сэргийлэх вэ?

    03/05/2019 Duration: 36min

    Хаврын улиралд нойр ханахгүй байх, нозоорох, ажлын идэвхгүй болох, сэтгэл санаа хямрах, тогтворгүй болох гээд олон шинж тэмдгүүд илэрдэг. Энэ үеийг хэрхэн даван гарах талаар бид Анагаах Ухааны доктор, Сэтгэц судлаач, Сэтгэц-наркологийн эмч Дэмидмаа, сэтгүүлч олон нийтийн харилцааны зөвлөх Цээнээ болон судлаач Чимэгээ нартай ярилцлаа.

  • Хардалт

    26/04/2019 Duration: 31min

    Монголчууд хайртай бол хартай гэж ярьдаг ч үнэхээр хардах нь хэвийн үзэгдэл үү эсвэл сэтгэцийн өвчний илэрэл үү? Энэ талаар бид Анагаах Ухааны доктор, Сэтгэц судлаач, Сэтгэц-наркологийн эмч Дэмидмаа, сэтгүүлч олон нийтийн харилцааны зөвлөх Цээнээ болон судлаач Чимэгээ нартай ярилцлаа. Бидний яриа та бүхэнд өгөөжтэй бас ухаарал хайрласан сайн яриа байх болно гэдэгт итгэлтэй байна. 

  • Өсвөр насныхан ба харилцаа

    25/04/2019 Duration: 53min

    Өсвөр насныхан ба харилцаа - Цаг үеэ дагаад өсвөр насны онцлог хүүхдүүдэд эрт илэрдэг болсон. Энэ үед нь эцэг эхчүүд тэдний ойлголгүй буруу харилцаатай байснаас үүдэн гарч болох олон эрсдүүдээс хэрхэн хамгаалах, хэрхэх зөв ойлголцох талаар та бүхэнтэй Анагаах Ухааны доктор, Сэтгэц судлаач, Сэтгэц-наркологийн эмч Дэмидмаа, Монголын скаутын холбооны удирдах зөвлөлийн гишүүн Ариунчулуун, сэтгүүлч олон нийтийн харилцааны зөвлөх Цээнээ, судлаач Чимэгээ нар ярилцлаа. 

  • Сошиал харилцаа

    19/04/2019 Duration: 23min

    Энэ удаагийн дугаараар бид сошиал  харилцааны эерэг болон сөрөг талууд, түүнийг хэрхэн зөвөөр ашиглах, эрсдлүүдээс урдчилан сэргийлэх, гэр бүлдээ сошиал хэрэглээг хязгаарлаж болох аргууд зэрэг хүмүүст хэрэгтэй зарим зөвлөгөөг хүргэхийг зорилоо. Тантай Анагаах Ухааны доктор, Сэтгэц судлаач, Сэтгэц-наркологийн эмч Дэмидмаа, сэтгүүлч олон нийтийн харилцааны зөвлөх Цээнээ, судлаач Чимэгээ нар хамт байх болно. Сайн подкастыг сонгосонд баярлалаа.

page 3 from 3